Энэ өдөр Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Монголын крикетийн холбоо болон олон улсын төлөөлөл хүндэт зочдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Махмуд Газнави (АОЗ УЗХ-ийн гишүүн, Сингапурын крикетийн холбооны ерөнхийлөгч), Субхан Ахмад (АОЗ УЗХ-ийн гишүүн, Арабын Нэгдсэн Эмират улсын крикетийн зөвлөлийн гишүүн), Салман Насир (АОЗ Гүйцэтгэх захиргааны газар), Монголын крикетийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баттулга нар байв.
Азийн киркетийн холбооны төлөөллийн айлчлалын зорилго нь Монголд крикетийн спортын хөгжил, үр дүнг дүгнэхэд чиглэж байлаа.
Уулзалтын үеэр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлэхдээ:
“Крикетийн холбоо идэвхтэй, сайн ажиллаж байгаа нь бахархууштай. Тус спорт Азийн наадамд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар Монгол улсаа төлөөлж анх удаа оролцсон нь түүхэн үйл явдал болсон.
МҮОХ цаашид крикетийн хөгжлийг дэмжин хамтран ажиллах болно” хэмээн онцолж, Монголын крикетийн холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.