Dark Light
Спорт | 2025-08-23

НИЙЛБЭР ДҮНГЭЭР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд болж байна. 
 
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна. 
 
Өнөөдөр охидын хийн урт бууны төрөлд Монголын баг багийн дүнгээр хүрэл мкдаль хүртлээ. Тухайлбал Я.Маргад тав, Я.Марал зургаа, Э.Энххүслэн есдүгээр байрт орсон бөгөөд тэд багийн нийлбэр дүнгээр 1865.2 оноогоор хүрэл медалийн тавцанд гарчээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14