2025 оны наймдугаар сарын 27-31-ны өдрүүдэд Болгар улсын Софи хотод “Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болно. Энэхүү тэмцээнд 6 дасгалжуулагч 20 тамирчин нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор мэдүүлсэн. Маргааш буюу наймдугаар сарын 24-ны өдөр манай өсвөр үеийн шигшээ баг Болгар улсыг зорих ба МЖБХолбооны ерөнхийлөгч, УИХ гишүүн Х.Баттулга, Хөргөлт сервис ХХК-н захирал нар баг тамирчдад тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн бэлтгэлийн хувцасыг гардуулан өглөө. Бэлтгэлийн хувцасыг “Хөргөлт сервис ХХК” 25 жилийнхээ ойн хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хийхээр төлөвлөсны дагуу өсвөрийн шигшээ багт маань 4 хос бэлтгэлийн хувцас бэлэглэсэн юм.
Спорт | 2025-08-23
Сэтгэгдэл бичих