Дэлхийн триатлоны холбооноос дэлхийн дуатлоны чансааг өчигдөр (VIII.25) шинэчлэн зарлалаа. Чансаанд Монгол Улсын долоон дуатлонч багтсан бөгөөд хамгийн өндөр байрыг эмэгтэй тамирчид эзэлж байгаа ажээ. Тухайлбал спортын мастер Алтанхуягийн Оюун-Эрдэнэ 100 оноотойгоор 74 дүгээрт, спортын мастер Цогийн Аяс 92,5 оноогоор 85 дугаарт тус тус бичигдэж байна.
Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Нарандуламын Мөнхбаяр 97 дугаарт, ОУХМ Энхтайваны Болор-Эрдэнэ 104 дүгээрт, спортын мастер Эрдэнэбатын Ижилмөрөн 113 дугаарт, ОУХМ Нямбуугийн Алтаншагай 126 дугаарт, спортын мастер Баяраагийн Алтан-Оргил 138 дугаарт жагсжээ.
Эмэгтэй
74 А.Оюун-Эрдэнэ 1984 100.00
85 Ц.Аяс 2007 92.50
Эрэгтэй
97 Н.Мөнхбаяр 1990 100.00
104 Э.Болор-Эрдэнэ 1995 92.50
113 Э.Ижилмөрөн 1985 85.56
126 Н.Алтаншагай 1993 79.15
138 Б.Алтан-Оргил 1989 73.21