Dark Light
Спорт | 2025-08-27

Э.ДАВААХҮҮ АЗИЙН АШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-нд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна.
Өнөөдөр тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ. Энэ дасгалд Ираны тамирчид эхний хоёр байрыг эзлэв.
Монголын Буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байсан бол Ази тивийн анхны алтан медалийг гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1991 онд хүртэж байжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14