Dark Light
Спорт | 2025-08-28

ХАГАС ШИГШЭЭД ДӨРВӨН ТАМИРЧИН ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсад бильярдын спортын нэгэн төрөл болох heyball-ийн олон улсын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж байна.

Өнөөдөр БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга тэмцээн зохион байгуулж буй эрхмүүдийг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.

Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Тайланд, Киргизстан, Казахстан, Пакистан улсын нийт 192 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр медальтнууд тодорно. 50 мянган ам долларын шагналын сантай тус тэмцээний хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин шалгарсан ба энэхүү спортоор хамгийн өндөр амжилт үзүүлсэн монгол тамирчин нь Э.Тэмүүжин.

Тэрбээр өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд 169 орныг эгнээндээ нэгтгэсэн heyball спорт нь манай улсад 2017 оноос хөгжих эхлэлээ тавьж, 2019 онд Азийн цуврал тэмцээнийг зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14