Казахстан улсын Шымкет хотод буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-нд болж байна. 16 дахь удаагийн тэмцээнд манай улсаас манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна.
Өнөөдөр тэмцээний залуучуудын урт бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр (622.6 оноо) мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд Казахстаны тамирчин алт, БНСУ-ын тамирчин хүрэл медаль хүртэв.
Монголын буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байсан бол Ази тивийн анхны “Алтан” медалийг МУГТ Д.Мөнхбаяр 1991 онд хүртэж байжээ.