Азийн хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбооны элит туслах шүүгч Ө.Батцэцэг Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтуудад шүүгчээр ажиллалаа.
“T” хэсэгт Лаосын “Мастер 7”, БНАСАУ-ын “Наегохианг”, Тайванийн “Каошиун Аттакерс”, Бутаны “Ар Ти Си” клубүүд өрсөлдсөн бөгөөд Ө.Батцэцэг хоёр тоглолтод туслах шүүгчээр томилогдон ажиллав. Тэрээр 2024 онд мөн энэ тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад ажиллаж байсан юм.
Хэдий урьдчилсан шат ч гэлээ аваргуудын лиг нь манай тивийн клубүүдийн түвшний хамгийн том тэмцээн тул өндөр зэрэглэлийн шүүгч нар ажилладаг. Тус хэсгийн тоглолтуудыг БНХАУ, Энэтхэг, Тайланд, Вьетнам, Монгол улсын элит шүүгч нар "D" хэсгийн тоглолтуудыг дэнсэлсэн байна.
Сонирхуулахад "D" хэсэгт томилогдсон туслах шүүгч нар өмнө нь 17 хүртэлх насны ДАШТ дээр ажиллаж байсан гэхээр Монгол шүүгчийг хэрхэн өндрөөр үнэлсэн нь харагдана. Ө.Батцэцэг энэ тэмцээнээс өмнө Азийн 20 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд ажиллаад байсан юм.
