Dark Light
Спорт | 2025-09-06

“БАХРЕЙН 2025” АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ирэх 10-р сарын 22-ноос 31-ний өдрүүд Бахрейн улсын Манама хотноо зохион байгуулагдах Азийн залуучуудын III наадамд Монгол улс спортын 23 төрлөөр 200 орчим тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаад байгаа билээ. Тус наадамд оролцох Монголын Таеквондогийн холбоо болон Дугуйн спортын холбооны удирдлагуудыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг хүлээн авч уулзан, санал сэтгэгдлийг нь сонслоо. МҮОХ-ны зүгээс “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтад зориулж Монголын Таеквондогийн холбоонд 10,0 сая, Дугуйн спортын холбоонд 8,0 сая төгрөгийг тус тус олгохоор болов. Цаашид тус наадамд оролцох спорт холбоодын төлөөллийг үе шаттайгаар хүлээн авах юм. “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадам нь Залуучуудын Олимпын өмнөх жил болж байгаагаараа онцлог билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06