Dark Light
Спорт | 2025-09-06

ДУАТЛОНЫ АЗИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Д.Нямбилэг, З.Жамбалсүрэн
“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн Хүй 7 худагт эхэллээ. 
Тэмцээнд Элит ангилалд Сингапур, Япон, Монгол улсын нийт 22 тамирчин өрсөлдөх бол Сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчид өрсөлдөхөөр юм. 
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Х.Нямбаатарын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж элит ангиллын  эрэгтэй гараанд 11 тамирчин гарч энэ удаагийн тэмцээн албан ёсоор эхэллээ. 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд тус тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд дарга, Нийслэлийн ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, БТСУХ-ын дарга Э.Билэгт, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нарын хүндэт зочид оролцов.
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06