Монгол улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит Ахмад бөхчүүдийн барилдаан 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Өмнөговь аймаг нь Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, төсвийн орлогыг гол бүрдүүлэгч аймгуудын нэг бөгөөд Монгол Улсын "ШИЛДЭГ АЙМАГ"-аар удаа дараа шалгарсан.
Тус аймаг нь МҮБХ-ны “Алтан түнш байгууллага”-аар хамтран ажиллаж байна.
Ахмад бөхчүүдийн барилдаан дараах насны ангиллаар зохион байгуулагдана.
- 45-49
- 50-54
- 55-с дээш
Нийт шагналын сан: 30,000,000₮
Нас ангилал бүрд:
- Түрүү бөх 3 сая
- Үзүүр бөх 2 сая
- Их шөвөг 1 сая
- Дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай.