Dark Light
Спорт | 2025-09-08

МОНИКА ДЕ ЖЕННАРО: ИТАЛИ ДОМОГ ЗОДОГ ТАЙЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

38 настайдаа Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, 2014, 2018, 2025 оны ДАШТ-нд шилдэг хамгаалагчаар нэрлэгдсэн Моника Де Женнаро шигшээ багтайгаа өнгөрүүлсэн 19 жилийн замналаа өндөрлүүллээ.

Тэрээр ДАШТ-ээс бусад бүх боломжит тэмцээнд түрүүлж байсан ч энэ удаад дутуугаа гүйцээж, шигшээ болон клубийн түвшинд авч үзээгүй цом үлдээгээгүй домогт тоглогч боллоо.

Түүний хүртсэн цом, медалийн жагсаалт үнэхээр гайхалтай:

  • Олимпын аварга

  • Дэлхийн аварга

  • Европын аварга

  • 3xҮндэстнүүдийн лигийн аварга

  • 3xАваргуудын лигийн аварга

  • 3xКлубүүдийн дэлхийн аварга

Мөн оролцсон бүх тэмцээндээ “шилдэг тоглогчийн” шагнал хүртэж, Италийн шигшээ багийн түүхэнд хэзээ ч байгаагүй түүхэн амжилтын эзэн болжээ.

19 жилийн амжилтын замнал:

  • 9 алт

  • 4 мөнгө

  • 3 хүрэл

Ийнхүү Италийн волейболын “гэрийн эзэгтэй” хэмээх Моника Де Женнаро спортын замналаа өндөрлүүлсэн бөгөөд тэрээр сүүлийн тэмцээндээ “гэрийн жинхэнэ босс хэн болох”-ыг нөхөртөө ч харуулсан талаар хошигножээ. Учир юу вэ гэвэл тэрээр нөхрийнхөө удирдсан Турк улсын шигшээ багийн эсрэг аварга цомын төлөө тоглож ялалт байгуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26