Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байгаа юм. Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлагад эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ. Тэднээс эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө рингийн эзэн орны тамирчин Камара Оделтэй тулалдахаар шалгарлаа. Хэрэв О.Бямба-Эрдэнэ маргаашийн учраагаа ялсан тохиолдолд Монголын боксчдын ДАШТ-ий 17 дахь медалийн эзэн болно.
Спорт | 2025-09-09
Сэтгэгдэл бичих