Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Батбаатарын Гантулга, 97 кг-д Ганбаатарын Ганхуяг, эмэгтэйчүүдийн 55 кг-д Батхуягийн Хулан, 59 кг-ын жинд Тогтохын Алтжин нар хүч сорих болно.
Мөн 79 кг-д О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө, 74 кг-д Э.Төгсжаргал дагах барилдаанд зодоглоно.
Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.
Шууд дамжуулалтыг Edutainment TV телевизээр хүлээн авч үзнэ үү.