Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан НАМРЫН УЛИРЛЫН НЭЭЛТ Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2025 оны 09-р сарын 20-ны бямба гарагийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 13 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзэгчдийн дундаас 1 азтан 3 сая төгрөг, 2 үзэгч тус бүр 2 сая төгрөгийн АЗТАН болно.
Үзэгчид тасалбараа https://shoppy.mn/products/traditional-wrestling-250920 холбоосоор орж, захиалан авах боломжтой.