"Загреб-2025" ДАШТ-ий сонгомол бөхийн 130 кг-ын жинд зодоглосон Батбаярын Намбардагва, эхний тойрогт Украины бөх, Европын АШТ-ий хүрэл медальт Микола Кучмитэй барилдаж, 5:1 оноогоор ялагдлаа.
Б.Намбардагвын тухайд, өнөө жил дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар-опен" тэмцээний сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн төдийгүй чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны Ази тивийн аваргад түрүүлсэн тамирчин билээ.
Хэрэв өнөөдөр Микола Кучми финалдвал маргааш Б.Намбардагва дагаж барилдана.