Dark Light
Спорт | 2025-09-20

ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ХХ зууны манлай дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн нэрэмжит 2025 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан болно. 

Нэг. Зорилго
Монгол үндэсний үнэт өв үндэсний бөхийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залгамж халааг бэлтгэх, өсвөр үе, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
 
Хоёр. Барилдааныг зохион байгуулах газар, хугацаа
2.1 Барилдаан 2025 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод болно.
 
Гурав. Насны ангилал
 
3.1 Өсвөрийн барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд “Е” серийн гадаад паспорт авсан хөвгүүд оролцоно.
16 насанд: 2009.01.01-2009.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
17 насанд: 2008.01.01-2008.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
18 насанд: 2007.01.01-2007.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.
 
3.2 Залуучуудын барилдаанд:
19-20 нас: 2005.01.01-2006.12.31-нд төрсөн залуучууд оролцоно.
 
Дөрөв.Оролцох журам
 
4.1 Нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн нэг бөх, мөн бөхийн дэвжээд, нийгэмлэг клуб, биеийн тамирын сургуулиудаас тус бүр нэг төлөөлөл оролцоно. Эдгээр бөхчүүд нь дэвжээ болон нийгэмлэг, клубт албан ёсоор харьяалагддаг болон биеийн тамирын сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон албан тооттой байна.
4.2 Барилдаанд оролцохоор аймаг, дүүрэг, дэвжээ, нийгэмлэг, клуб, биеийн тамирын сургуулиас шалгарсан бөхчүүдийн урьдчилсан мэдүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны дотор Монголын Үндэсний бөхийн холбооны info@mnwf.mn цахим хаягт илгээнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26