Dark Light
Спорт | 2025-09-25

ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС 21 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур хотод Олон улсын хүүхдийн спортын XI наадам есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болж байна.

Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөж буй.

Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид таеквондо, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр нийт 21 медаль (12 алт, 5 мөнгө, 4 хүрэл) хүртлээ. Тухайлбал, таеквондогийн төрөлд зургаан медаль (3 алт, 1 мөнгө, хоёр хүрэл), чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд долоон медаль (4 алт, 1 мөнгө, 2 хүрэл), жүдо бөхийн төрөлд зургаан медаль (5 алт, 1 мөнгө), ширээний теннисний төрөлд (2 мөнгө) хүртсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26