Dark Light
Спорт | 2025-09-25

"АЛТАН ЦОМ"-ЫН БАГИЙН БАРИЛДААН ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын үндэсний бөхийн холбоо нь “Алтан Цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдээ харьяалалын дагуу буюу аймгийн нэрээр багийг бүрдүүлэн амжилттай зохион байгуулсан.
Өмнөх 2 удаагийн барилдаанд дүн шинжилгээ хийн “Алтан Цом”-ын барилдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээдийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшиний бөхчүүдээр бүрдүүлсэн "ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОМПАНИ"-удын нэр дээр "ШИЛДЭГ 8 БАГ" оролцох зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
МҮБХ-ны 2024.09-2025.09 сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг бүрдүүлэх бөгөөд МҮБХолбоо нь багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД өөрийн компаний хамаарал бүхий 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих эрх), багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ.
“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааны ШАГНАЛЫН САН 1,500,000,000 ТӨГРӨГ байхаар шийдвэрлэсэн болно.
Барилдаан ирэх сард буюу 2025 оны 10-р сард эхлүүлэхээр төлөвлөөд байна.
“Алтан Цом”-ын оролцогч Үндэсний компаниудын нэр, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа 2025.10-2027.10 сар хүртэл 2 ЖИЛИЙН хугацаанд үндэсний бөхийн барилдаан болон Монгол бөхийн өргөөний зар сурталчилгаагаар явагдах юм.

Эх сурвалж | МҮБХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07