Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Хорватын Загреб хотноо болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн шигшээ баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ Т.Алтжин хүрэл, 62 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 65 кг-ийн жинд ОУХМ Т.Энхжин хүрэл, эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртсэн билээ.
Эдгээр тамирчид болоод Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, багш дасгалжуулагчдад МҮОХ-ноос бэлэг дурсгал, мөнгөн шагналаар урамшуулав.