Үндэсний сагсанбөмбөгийн дээд лигийн шинэ улирал өчигдөр нээлтээ хийлээ. Тус лигийн цомыг Монгол Улсын гавьяат тамирчид залсан юм. Нээлтийн тоглолтыг Ulaanbaatar Amazons болон Mongolian Pirates Basketball Club эхлүүлж, 77:55 харьцаагаар Амазонс илүүрхсэн.
Эрэгтэй тоглолтын нээлтийг түрүү жилийн аварга Хасын Хүлэгүүд Бишрэлт металлтай хийсэн юм. Энэ удаад Бишрэлт металл 5 онооны илүүгээр хожлоо.