Dark Light
Спорт | 2025-10-02

“ГОЁЛ КАШМЕР”-ИЙН ЁСЛОЛЫН ХУВЦАСТАЙ ӨВЛИЙН ОЛИМПЫГ НЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Италийн Милан–Кортина хотноо зохион байгуулагдах өвлийн олимпын наадам эхлэхэд ердөө 128 хоног үлдлээ. Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын хороо болон “Гоёл Кашмер” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээнд баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажил албан ёсоор эхэллээ. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Гоёл Кашмер” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ариунаа нар оролцов. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн 7 дугаар сард байгуулсан билээ. Энэхүү ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэрийг гаргасан юм. Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. 
Энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар дэлхийн хамгийн том спортын “тайз”-наа алхах болно. “Гоёл Кашмер” ХХК нь 2005 онд байгуулагдсан, 200 гаруй ажилтантай үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани зуун хувь ноолуур, торгон ноолуур, сарлагийн хөөвөр болон бусад материалаар жилд 300 мянга гаруй сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10 гаруй улсад экспортолдог.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26