Dark Light
Спорт | 2025-10-02

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЗИЙН АШТ-Д ЗУРГААН ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэтхэг улсад ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болно. 28 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тус тэмцээнээс шалгарсан эхний 12 багт ирэх оны ДАШТ-д оролцох эрх олгох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26