Dark Light
Спорт | 2025-10-03

О.СҮЛДХҮҮ ХАДАРЦЕВЫН ЦОМД АВАРГАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОХУ-ын Владикавказ хотноо аравдугаар сарын 1-2 өдрүүдэд зохион байгуулагдсан "Ах дүү Хадарцев-ын цом" олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ О.Сүлдхүү, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо. 
ДАШТ-д сүүлийн 2 жил медалийн төлөө өрсөлдсөн манай шилдэг залуу тамирчин ОУХМ О.Сүлдхүү энэ удаагийн тэмцээнд 4 дараалан ялалт байгуулснаар 79 кг-д аваргын алтан медалийн эзэн боллоо. 
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт МУГТ Э.Бэхбаярын хувьд АНУ-д чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж амьдарч байгаа бөгөөд АНУ-аас ирж тус тэмцээний 61 кг-д чансаатай бөх гэдгээ харуулж хүрэл медаль хүртсэн бол ОУХМ, ҮШБ-ийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ 57 кг-д хүрэл медаль хүртлээ.
Нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье! 
79 кг-д Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Дархан-Хасу Fohow MNU03” клубийн тамирчин ОУХМ Олонбаярын Сүлдхүү "Алтан" медаль
61 кг-д "Приус центр"-ийн тамирчин МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр "Хүрэл" медаль
57 кг-д Үндэсний шигшээ баг, "Төгс" дэвжээний тамирчин ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ "Хүрэл" медаль тус тус хүртлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07