Монголын Жюү Жицүгийн холбоо энэ жил 7 дахь удаагаа эх нутгийн дэвжээнээ "AJP TOUR ULAANBAATAR INTERNATIONAL - 2025" тэмцээнийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнд Австри, БНХАУ, Монгол, ОХУ, БНСУ зэрэг 5 улсын 43 клубийн 805 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн нь Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго болж байгаа нь онцлогтой.
Яг одоо өсвөр үеийн тамирчдын өрсөлдөөн идэвхтэй үргэлжилж байна.