Жюү жицүгийн томоохон тэмцээний нэг, олон улсын календарчлагдсан төлөвлөгөөнд багтсан “AJP TOUR ULAANBAATAR INTERNATIONAL 2025" тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбоо 7 дахь жилдээ хүлээн авч амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн тэмцээнд Австри, БНХАУ, ОХУ, БНСУ, тэмцээнийг зохион байгуулагч МОНГОЛ УЛСЫН нийт 43 клубийн 805 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулав.