Dark Light
Спорт | 2025-10-07

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ОЛИМПИК ХАУСТ ЗОЧИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сүмо бөхийн 69 дэх Ёкозүна, Монгол улсын Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал болон Холимог тулааны спортын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. 
МҮОХ-ноос Их аварга Хакүхог Олон улсын сүмо бөхийн холбооны зөвлөхөөр ажиллаж, энэхүү спортыг дэлхий дахинаа хөгжүүлэхэд дэмжих, залуу тамирчдыг сургах, сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг онцлон, амжилт хүслээ. 
Мөн уулзалтын үеэр 2030 оны Залуучуудын олимпын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр дэвшигч улс болох асуудлыг МҮОХ-ны гишүүдийн хурлаас дэмжсэн талаар танилцуулж, Азийн залуучуудын наадам зэрэг олон төрөлт спортын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.
Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аварга тамирчнаа өлгийдөн авсан Холимог тулааны спортын төлөөлөл МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, энэхүү спортын хөгжлийн талаар мэдээлэл өгч, олон улсын түвшинд хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцэв. 
Талууд цаашид спортын хөгжлийн бодлогын хүрээнд хамтран ажиллаж, Монголын тамирчдын олон улсын амжилтыг дэмжих, олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26