Хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы Хашимитын Вант Улсын Амман хотод 2025 оны 10 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж, эмэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Орхон алтан медаль хүртлээ.
Г.Ган-Орхон нь хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Тэрээр шигшээ шатанд дэлхийд данстай Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесийг хожсон нь энэ тэмцээний гол дуулиан байлаа.