Dark Light
Спорт | 2025-10-09

ЕВРОПЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Далай даян, Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн шилжин явах цомын төлөөх ХОЁРДУГААР барилдаан Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 2025 оны аравдугаар сарын 4–5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 
Барилдаан БӨХЧИЛСӨН БАРИЛДААН, 3X3 БАГИЙН ХАЛЗ БАРИЛДААН, ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдлаа. 
БӨХЧИЛСӨН БАРИЛДААНД
Европын олон орноос хүрэлцэн ирсэн аймаг, сумын цолтой болон залуу 64 хүчит бөх барилдсанаас
ТҮРҮҮ бөхөөр Бүгд Найрамдах Польш Улсаас ирж зодоглосон Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн начин ОТГОНБАЯРЫН ПҮРЭВБАЯР түрүүлж, Европын аваргын ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, АЛТАН МЕДАЛЬ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ҮҮРД ХАДГАЛАГДАН ҮЛДЭХ ЦОМ болон 1,000 еврогийн мөнгөн бай шагналын эзэн болов. Тэрээр энэхүү барилдаанд хоёр жил дараалан түрүүлж, Европын аваргаар тодорсон юм.
ҮЗҮҮР бөхөөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас ирж барилдсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан БУЯНДЭЛГЭРИЙН ЭНХ-АМГАЛАН идэр хүчтэн үзүүрлэж, МӨНГӨН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, 700 еврогийн мөнгөн бай шагнал гардан авлаа.
ИХ ШӨВӨГ-т Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу бөх Э.ХОСБАЯР (Чех), Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат залуу бөх О.УЧРАЛБАЯР (Унгар) залуу хүчтэнгүүд шалгарч, ХҮРЭЛ МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ болон тус бүр 350 еврогийн мөнгөн бай шагнал гардан авлаа.
ДУНД ШӨВӨГ-т Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, аймгийн начин С.ОРГИЛБОЛД (Швед), Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.ЭНХ-АМГАЛАН (Чех), Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Д.ЖАМСРАНДОРЖ (Швейцар), Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Б.ЭНХБАЯР (Герман) нар шөвгөрч, ӨРГӨМЖЛӨЛ болон үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнууллаа.
3X3 БАГИЙН ХАЛЗ БАРИЛДААНД
Энэ удаагийн багийн барилдаанд нийт 13 БАГ гурван бүсэд хуваагдан, тойргоор барилдав.
ТЭРГҮҮН БАЙР-т ЧЕХИЙН I БАГ түрүүлж, Европын аварга багаар тодорлоо.
Багийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.ЭНХ-АМГАЛАН, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, залуу бөх Э.ХОСБАЯР, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, залуу бөх Т.ӨГИЙ нар амжилттай барилдаж, Европын аваргын ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, АЛТАН МЕДАЛЬ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ болон 1,500 еврогийн мөнгөн бай шагналын эзэд болов.
Түүнчлэн БНЧУ-аас ирсэн баг хоёр жил дараалан багийн барилдаанд түрүүлж, аваргаа хамгаалсан төдийгүй ШИЛЖИН ЯВАХ ЦОМ Монгол Улсаас БНЧУ дахь Элчин сайдын яаманд хадгалагдахаар болсон байна. Мөн багийн гишүүд бүр ҮҮРД ХАДГАЛАГДАН ҮЛДЭХ ЦОМ-оо гардан авсан юм.  
ДЭД БАЙР-т ШВЕДИЙН БАГ шалгарсан ба багийн бүрэлдэхүүнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, аймгийн начин М.БАТМӨНХ, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, сумын заан Э.ЦОГ, Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат, залуу бөх М.МЯНГАНБАЯР нар амжилттай барилдаж, МӨНГӨН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ болон 1,200 еврогийн мөнгөн бай шагнал гардан авлаа.
ГУРАВДУГААР БАЙР-т ШВЕЙЦАРЫН БАГ шалгарсан ба багийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Давст сумын уугуул, Улаанбаатар хотын харьяат, сумын заан Д.ЖАМСРАНДОРЖ, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, залуу бөх Г.БАТМӨНХ, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, залуу бөх Б.ХАТАНБААТАР нар амжилттай барилдаж, ХҮРЭЛ МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ болон 900 еврогийн мөнгөн бай шагнал гардан авлаа.
ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААНД
Өсвөрийн бөхчүүд Бага (6–9), Дунд (10–13), Ахлах (14–16) гэсэн гурван насны ангиллаар барилдлаа.
БАГА НАСАНД
БНЧУ-аас хүрэлцэн ирж зодоглосон Архангай аймгийн Хотонт сумын харьяат өсвөрийн бөх ЦЭДЭНДАМБААГИЙН БУЯНХИШИГ түрүүлж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат өсвөрийн бөх БАТБӨХИЙН ЦЭНГҮҮН (Чех) үзүүрлэв.
ИХ ШӨВӨГТ Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат өсвөрийн бөх ЭНХБААТАРЫН МӨНХДҮҮРЭН (Чех), Улаанбаатар хотын харьяат өсвөрийн бөх Ц.ЖАНЦАНДОРЖ (Унгар) нар шалгарав.
ДУНД НАСАНД
ХБНГУ-аас хүрэлцэн ирж зодоглосон, “ХҮЧТЭН” дэвжээний бөх, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат өсвөрийн бөх МӨНХ-ЭРДЭНЭ ОВОГТОЙ БИЛГҮҮДЭЙ түрүүлж, мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат өсвөрийн бөх П.ТЭНГИС (Австри) үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Хотонт сумын харьяат өсвөрийн бөх ЦЭДЭНДАМБААГИЙН БУЯН-ӨЛЗИЙ (Чех), Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат өсвөрийн бөх Д.ДОЛГИОН (Чех) нар шалгарав.
АХЛАХ НАСАНД
БНЧУ-аас хүрэлцэн ирж зодоглосон Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат өсвөрийн бөх ЛХАГВААГИЙН ЯЛАЛТ түрүүлж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат өсвөрийн бөх БАТБӨХИЙН БИЛГҮҮН (Чех) үзүүрлэв.
Өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдсан хүүхдүүдэд: Түрүүлсэн өсвөрийн бөхөд АЛТАН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, 250 еврогийн мөнгөн шагнал, Үзүүрлэсэн өсвөрийн бөхөд МӨНГӨН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, 150 еврогийн мөнгөн шагнал, ИХ ШӨВӨГТ шалгарсан хүүхдүүдэд ХҮРЭЛ МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, тус бүр 100 еврогийн мөнгөн бай шагнал олгов. Мөн барилдсан бүх хүүхдүүдэд МҮБХ-НЫ ЕСХ-оос БАТЛАМЖ, ГАРЫН БЭЛЭГ гардуулснаас гадна энэ удаагийн барилдаанд зодоглосон бүх бөхчүүдэд БАТЛАМЖ гардуулсан юм.  
ТУСГАЙ ШАГНАЛЫГ
УРАН БАРИЛДСАН БӨХИЙН ШАГНАЛЫГ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат залуу бөх О.УЧРАЛБАЯР (Унгар) хүртсэн бол 
УРАН ГАРАА, ДЭВЭЭТЭЙ БӨХИЙН шагналыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат залуу бөх Ж.МӨНХБАТ (Унгар) хүртэж ӨРГӨМЖЛӨЛ болон үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26