Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан “Монгол туургатан” тэмцээн болон Хөх хотод болсон хоёр тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээнд нийт 11 тамирчин оролцож, гурван тэмцээнээс 13 алт, 11 мөнгө, 7 хүрэл, нийт 31 медаль хүртлээ. Тэдний дундаас А.Алтанзул онцгой амжилт үзүүлж, тэмцээний шилдэг тамирчин болж өргөмжлөгдлөө.
Спорт | 2025-10-10
Сэтгэгдэл бичих