Монгол Улсад Aвто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Дундговь аймгийн авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 76 жилийн ойн барилдаанд Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболд, Монгол Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва нараар магнайлуулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүчийг үзэн барилдлаа.
Арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Жамбалсүрэнгийн Мөнхчулуун Дундговь аймгийн авто тээврийн төвийн дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч аймгийн арслан Цэвээндоржийн Хүрэлбаатар нар үг хэллээ.
Улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Монгол Улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэлээ.