“Астана Дэлхийн Цом - 2025” гардан тулааны тэмцээн аравдугаар сарын 7-8 өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 15 орны 200 гаруй тамирчид, багш дасгалжуулагч нар оролцсон бөгөөд тэмцээн Казахстан Улсын Онцгой байдлын албаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан нь онцлог юм.
Манай аймгийн залуусын амжилт:
- Шаяхметийн Ислам-Аллабек - Алтан медаль
- Серикболын Есдаулет - Мөнгөн медаль
- Хавшаны Оналбек багшийн шавь нар - 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль