Итали улсын Есоло хотод энэ оны аравдугаар сарын 3-12-ны өдрүүдэд “Олон улсын Таеквон-догийн дэлхийн аварга” шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдав.
Уг тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Энхнаран /Sparring 62kg Silver, Team sparing, Team patern-3 алт/, Завхан аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Будхүү /Sparring 72kg Silver-1 алт/, Тусгай ажиллагааны газрын бүлгийн цагдаа, цагдаагийн тэргүүн ахлагч Г.Амаржаргал /Sparring +92kg Silver-1 алт/ нар тус тус “Тэргүүн байр”-т шалгарч, дэлхийн аварга боллоо.
“Олон улсын Таеквон-догийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд 84 орны 1200 гаруй тамирчид өрсөлдөж, Монгол Улс багийн дүнгээр аравдугаар байрт шалгарсан байна.