Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ноос Бахрейны залуучуудын наадамд оролцох волейболын шигшээ багийг Монголын Волейболын холбооны удирдлагын хамт хүлээн авч, амжилт хүсэн үдлээ. МҮОХ-ноос баг тамирчдад 5 сая төгрөгийн, Волейболын холбооноос 10 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлснийг МВХ-ны Ерөнхийлөгч Амарзаяа, Тэргүүн дэд ерөнхийлөгч Дөлгөөн нарын хамт гардуулан өглөө. Энэхүү дэмжлэг нь тамирчдын урам зоригийг нэмэгдүүлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөхөд чухал хувь нэмэр оруулах юм.
Спорт | 2025-10-17
Сэтгэгдэл бичих