Говийн бүсийн жюү жицүгийн анхдугаар аварга шалгаруулах “DUNDGOVI-OPEN 2025” тэмцээнийг Дундговь аймагт зохион байгуулж байна.
Тус тэмцээн нь Жюү жицүгийн спортыг Говийн бүс нутагт хөгжүүлэх, залуу тамирчдын ур чадвар, хүсэл тэмүүллийг дэмжих зорилгоор зохиогдож байгаа бөгөөд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны ивээл дор, Дундговь Харцага Жюү Жицү холбоо, Монголын Жюү Жицүгийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Терра Виста” ХХК ажиллаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг даргын орлогч, Дундговь Харцага Жюү Жицү Холбооны ТУЗ-ын дарга Ц.Ариунбаяр, Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Өлзийбаяр, “Ид шидийн орон” Дундговь төслийн гүйцэтгэх захирал Н.Урансайхан, Монголын Жюү Жицүгийн Холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Азийн Жюү Жицүгийн Холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Н.Шижиртуяа нар хүрэлцэн ирж, тамирчдад амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 240 гаруй шилдэг жюү жицүгийн тамирчид хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин оролцож байна.