Dark Light
Спорт | 2025-10-25

Б.БЭЛГҮТЭЙ АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Бахрейн улсын Манама хотноо 2025 оны аравдугаар сарын 21-31-ний өдрүүдэд болж буй Азийн залуучуудын III наадамд 45 орны 4000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Энэхүү наадмын олимпын таеквондогийн тулаан төрлийн хөвгүүдийн +73 кг жинд Спортын төв сургууль, Олимп клубын тамирчин Бат-Эрдэний Бэлгүтэй Тайланд, Казахстаны тамирчдыг дараалан ялж, хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр амжилтынхаа төлөө зүтгэхэд нь дэмжин тусалсан эцэг эх, дасгалжуулагч П.Дүүрэнжаргал, үе үеийн багш дасгалжуулагчид, баг хамт олон, мөн Монголын таеквондогийн холбооны удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Монголын залуусын спортын амжилт Азийн тайзнаа ийнхүү нэгэн шинэ хуудсаар бичигдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19