Монголын үндэсний бөхийн шинэ улирлын хамгийн том арга хэмжээ болох “Алтан цом”-ын барилдаан өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
Монголын үндэсний бөхийн холбооны 2025–2026 оны “Алтан цом”-ын барилдаан энэ сарын 25-ны өдөр 12:30 цагт Монгол бөхийн өргөөнд нээлтээ хийнэ.
Тэмцээний нэгдүгээр тойргийн хүрээнд дараах багууд барилдаанаа эхлүүлнэ.
-
Хатант Интернэшнл баг – Хамаг Монгол баг
-
Эв Монгол баг – Хубилай баг
Үндэсний бөхийн шилдэг найман компанийн багууд ур чадал, хүч тэнхээгээ сорин өрсөлдөх “Алтан цом”-ын барилдаан энэ жил илүү өргөн хүрээтэй, шинэ зохион байгуулалтаар явагдаж байна.
Барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний спортыг дэмжигч байгууллагуудаар Хатант Интернэшнл ХХК, Миг даатгал, Хушхан брэнд, М-Си-Эс групп, АПУ ХК, Скайтел групп, Хэрэйд ХХК, Од групп ХХК, Хубилай зочид буудал болон Алсын жим ХХК-ууд оролцож байна.
Бөхийн спортын сонирхогчид Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж, үндэсний бөхийн багийн барилдааныг үзэж сонирхох боломжтой.
Эхний өдрийн барилдааны тасалбар shoppy.mn сайтаар худалдаалагдаж байна.
Хаана: Монгол бөхийн өргөө
Хэзээ: Аравдугаар сарын 25, 26-ны өдөр
Цаг: 12:30
Б.АМАРТҮВШИН






Спорт








