Dark Light
Спорт | 2025-10-25

"ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ", "ХУБИЛАЙ ХААН" БАГУУД ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман компанийн төлөөлөл 8 баг тойргоор барилдах бөгөөд нэгдүгээр тойргийн барилдаанууд өнөөдөр эхэлж, Хатант интернэшнл ХХК-ийн “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” баг, Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” багууд эхний сугалаа таарч барилдсанаас Хатант интернэшнл баг 13:12-оор эхний ялалтаа авлаа.
Хатант интернэшнл багт улсын арслан Р.Пүрэвдагва /багийн ахлагч/, улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын начин Т.Дүгэрдорж /2/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /0/, улсын начин Э.Мөнхжаргал /3/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/, нийт 13 даваа даваа авсан бол Хамаг Монгол багт дархан аварга Н.Батсуурь /4/, улсын харцага О.Наранбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /3/, улсын начин Л.Энхсаруул /1/, аймгийн арслан Ө.Батсуурь /1/ тавдугаар тойрогт сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /1/, аймгийн арслан Г.Цоггэрэл /2/, нийт 12 даваа авсан юм.
Харин Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн “ЭВ МОНГОЛ” баг, Нутгийн буян группийн “ХУБИЛАЙ ХААН” багтай хоёр дахь сугалаа тааран барилдсанаас Хубилай хаан баг 15:10-аар өрсөлдөгч багаа буулган авлаа.
Хубилай хаан багт улсын арслан Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Б.Амарсайхан /3/, улсын начин Б.Лхагвадорж /3/, улсын начин Х.Оргилболд /0/ хоёрдугаар тойрогт сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Даваа-Очир /2/ нийт 15 даваа авсан бол Эв Монгол багт улсын арслан Э.Оюунболд /0/, улсын заан М.Лхагвагэрэл /4/, улсын начин Ш.Отгонтөгс /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Я.Бумбаяр /1/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /1/, аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын заан Б.Пүрэвсайхан /4/, нийт 10 даваа авлаа.
Маргааш 12:30 цагаас М-СИ-Эс группийн “MCS ENERGY” баг, Од группийн “ОД ГРУПП” багтай, АПУ ХК, Скайтел ХХК-ийн “АПУ, СКАЙТЕЛ” баг Хэрэйд ХХК-ийн “ХҮЛЭГҮ” багтай тус тус өрсөлдөнө.

Эх сурвалж | МҮБХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19