SG Apes баг нь Монгол Улсад гэмтэл, согог, сэргээн засаx чиглэлээр бүрэн мэргэшсэн цорын ганц МЭРГЭЖЛИЙН эмнэлэг болох Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй 2025–2027 оны хооронд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь SG Apes багаас ГССҮТ-ийн эмч, ажилчдад спортын эерэг дадал зуршлыг түгээн дэлгэрүүлэх, сагсан бөмбөгийн спортод дурлуулах, олон нийтийн хамтын ажиллагаануудыг зохион байгуулах, ГССҮТ-ийн үйл ажиллагаа, мэргэжлийн бодит байдлыг олон нийтэд таниулах,
ГССҮТ-ийн зүгээс баг тамирчдыг гэмтэл, бэртлийн эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хуучин гэмтэл, бэртлүүдийг жижиг гэлтгүй эмчлэн нөхөн сэргээх, тамирчдад гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх боловсрол олгох, тамирчид гэмтэж бэртвэл анхны тусламж үзүүлэх, яаралтай үзлэг шинжилгээнд хамруулах, шаардлагатай бол мэргэжлийн эмч нарын баг мэс засалд орох гэх мэт оролцоотойгоор хамтран ажиллах юм.
Багийн тоглолт, бэлтгэлийн үеэр xяналтын эмч ээлж солигдон ажиллаж тамирчдын гэмтэл, бэртлээс хамгаалах юм.
ГССҮТ-ийн 11-р хороолол дахь шинэ салбарт мэргэжлийн спортын тамирчид, тэдгээрийг гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засаx өргөтгөсөн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, эмнэлгийн бүтэн нэг жигүүрийг зориулж, бүрэн хэмжээний спорт залыг хүртэл тусгайлан бүтээсэн байдаг.
АДМИН








Спорт




