Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдад “Допингийн эсрэг” сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Монголын үндэсний допингийн эсрэг үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа зохион байгуулсан бөгөөд Үндэсний шигшээ багийн 200 гаруй тамирчин, дасгалжуулагч хамрагдав. Сургалтаар Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан хориотой эмийн бодисын жагсаалт, Эмийн бодисыг хэрхэн шалгах, Эмчилгээний журмаар чөлөөлөх, Олон улсад зөвшөөрөгдсөн “Сертификат” хэрхэн авах талаар мэдээ мэдээлэл өгсөн юм.

АДМИН








Спорт









