Өнөөдөр ОУОХ гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Official Development Assistance (ODA) төсөл хөтөлбөрт хамрагдаж буй Люж чарганы тамирчин С. Энэрэл, Ц. Мараната болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Олимпын хороо болон БНСУ-ын Люж чарганы холбооноос хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт Монгол, Камбож, Филиппин, Балба зэрэг орны тамирчид Олон улсын люж чарганы холбооны сургагч багш нарын удирдлага дор хамрагдаж байна.
2024 оноос эхлэн хэрэгжиж буй тус хөтөлбөр нь 2028 оныг дуустал үргэлжлэх бөгөөд 11-14 насны тамирчдыг чадавхжуулах, туршлага хуримтлуулах ихээхэн ач холбогдолтой юм.
МҮОХ-ны зүгээс Монгол улсад шинэ тутам хөгжиж буй Люж чарганы тамирчдыг олон улсын хөтөлбөрт хамруулж буйд баяр хүргээд Өвлийн спортыг хөгжүүлэхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
АДМИН








Спорт









