Dark Light
Спорт | 2025-11-02

Г.МОНГОЛЖИН 5, Б.НАРАНХИШИГ 7-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тайланд улсын Бангкок хотноо өнөөдөр эхэлсэн насанд хүрэгчийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -57 кг-д хоёр тамирчин хүч үзлээ.
 
Гаруда академи, Гүмүда констракшн компанийн тамирчин Ганбаатарын Монголжин 1-р тойрог хийлж, 2-р тойрог Францын тамирчинд нэмэлт цагт оноогоор хожигдож, дагах барилдаанд Филлипин, Туркместан, Францийн улсын тамирчдыг ялж, хүрэл медалийн төлөө Франц улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдсанаар 5-р байрт шалгарлаа. Тэрээр тэмцээний 7дахь өдөр No Gi төрөлд хүч үзнэ.
 
МУБИС-ийн JUMP академийн тамирчин Баасанжаргалын Наранхишиг 1-р тойрогт Филлипин улсын тамирчныг цэвэр ялж, 2-р тойрогт Швед улсын тамирчинд оноогоор хожигдож, дагах барилдаан Хонгконг улсын 2 тамирчныг цэвэр ялж, ОХУ-ын тамирчинд оноогоор хожигдож 7-р байрт шалгарлаа. Тэрээр тэмцээний 7дахь өдөр No Gi төрөлд, 13-14дахь өдөр U21 ангилалд тус тус барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07