Dark Light
Спорт | 2025-11-03

МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД 18 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2025 оны аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд нийт 45 орны 4000 гаруй тамирчин 12 өдрийн турш спортын 28 төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Монгол Улсаас спортын 20 төрөлд 135 тамирчин, 44 дасгалжуулагч оролцож, 5 мөнгө, 13 хүрэл нийт 18 медаль хүртсэн амжилтаар 30 дугаар байранд эрэмбэлэгдлээ. Дараагийн IV наадмыг 2029 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулахаар болж наадмын тугаа хүлээн авав.
Монгол Улсын баг тамирчдын амжилт:
1.    Бокс
1.1  Эмэгтэйчүүдийн 46 кг-д Алтангадасын Алтанзул хүрэл медаль
1.2  Эмэгтэйчүүдийн 54 кг-д Азжаргалын Аминаа хүрэл медаль
2.    Жюү жицү
2.1  Эмэгтэйчүүдийн 48 кг-д Одсүрэнгийн Живамэдмаань мөнгөн медаль
2.2  Эрэгтэйчүүдийн 62 кг-д Болд-Эрдэнийн Алтан-Эрдэнэ хүрэл медаль
2.3  Эмэгтэйчүүдийн 52 кг-д Батболдын Мөнхжин хүрэл медаль
3.    Жүдо бөх
3.1  Эмэгтэйчүүдийн -40 кг-д Баянзулын Хулан мөнгөн медаль
3.2  Эмэгтэйчүүдийн -48 кг-д Энхтөрийн Тэмүгэн хүрэл медаль
3.3  Эмэгтэйчүүдийн -70 кг-д Хадбаатарын Буянжаргал хүрэл медаль
3.4  Эмэгтэйчүүдийн +70 кг-д Батжаргалын Номуунзаяа хүрэл медаль
3.5  Эрэгтэйчүүдийн -81 кг-д Батхуягийн Тэмүүлэн хүрэл медаль
3.6  Эрэгтэйчүүдийн -90 кг-д Батжаргалын Мөнгөндөл хүрэл медаль
3.7  Эрэгтэйчүүдийн +90 кг-д Санжаагийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль
4.    Усан сэлэлт
4.1  Эрэгтэйчүүдийн араар даллах сэлэлтийн 50м төрөлд Энхтөрийн Эрхэс мөнгөн медаль
5.    Таеквондо
5.1  Эрэгтэйчүүдийн +73 кг-д Бат-Эрдэнийн Бэлгүтэй хүрэл медаль
6.    Холимог тулаан
6.1  Эмэгтэйчүүдийн -60 кг-д Бат-Эрдэнийн Өлзийтнаран мөнгөн медаль
6.2  Эрэгтэйчүүдийн -75 кг-д  Жүгдэрийн Бямбасүрэн хүрэл медаль
7.    Чөлөөт бөх
7.1  Эрэгтэйчүүдийн -80 кг-д  Бямбадоржийн Буянтогтох мөнгөн медаль
8.    Мутай
8.1  Эрэгтэйчүүдийн -54 кг-д Мягмарын Бямбацогт хүрэл медаль 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30