Dark Light
Спорт | 2025-11-08

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Франц улсын Парис хотноо энэ сарын 3–8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Гранд Мастерс буюу Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн F1 (30–34 нас), F3 (39–42 нас), F4 (43–46 нас), F5 (47–50 нас), F7 (55–57 нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцлоо.
Манай баг тамирчдаас:
  • F1 ангиллын -78 кг жинд Сайнбаярын Ариунзул — мөнгөн медаль
  • F5 ангиллын +78 кг жинд Лэгдэнгийн Баярмаа — мөнгөн медаль
  • F3 ангиллын -52 кг жинд Галхүүгийн Оюунчимэг — хүрэл медаль
  • F4 ангиллын +78 кг жинд МУГТ Доржготовын Цэрэнханд — хүрэл медаль
  • F7 ангиллын +78 кг жинд Бадамааргаагийн Алтансувд — хүрэл медаль тус тус хүртлээ.
Ийнхүү манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд тав дахь өдрөө хоёр мөнгөн, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Маргааш эмэгтэйчүүдийн ангиллын сүүлийн өдөр болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07