"Монголын Усан спорт сонирхогчдын холбоо"-ны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх ээлжит тэмцээн Баянгол дүүргийн БТСХ-ны бассейнд энэ сарын 06-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд нийт 31 клуб, байгууллагын 623 тамирчин оролцож байгаа бөгөөд 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17 + насны ангилалд өрсөлдөж байна.
Зохион байгуулагчдын тайлбарласнаар тэмцээний үр дүнг онооны системээр үнэлж, Цомын аварга баг болон шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчныг тодруулах бөгөөд тэмцээн маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байгаа гэдгийг онцоллоо.
ТОДРУУЛБАЛ, тэмцээний эхний ХОЁР өдрийн байдлаар, "Альфа клуб"-ийн тамирчин Б.Хандармаа Спортын дэд мастерын болзлыг биелүүлсэн бол, "We Aquatics" клубийн тамирчин Б.Энхтамир 200м эрвээхэй сэлэлтийн төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
АДМИН







Спорт







