Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид Нью-Йорк хотод зохиогдсон Bill Farrell Memorial тэмцээнд амжилттай оролцлоо. Ингээд хамтарсан бэлтгэлүүдээ АНУ-ын багуудтай хийж эхэллээ.
Эрэгтэй баг маань шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлагад Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэл хийж байгаа ба цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана. Эмэгтэй багийн хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлагад "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлдээ ороод байна.
АДМИН







Спорт








