Dark Light
Спорт | 2025-11-19

ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮОХ-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн санхүүжилтээр Спорт холбоодын хүний нөөцийг нэмэгдүүлэх, багш дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулах, орчин үеийн шинэ мэдээ мэдээллийг олгох зорилгоор “Дасгалжуулагчдын үндэсний сургалт семинар”-ыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаад МГХ-ны хүсэлтээр уран сайхны гимнастикийн багш дасгалжуулагчдын үндэсний сургалтыг Португал улсын сургагч багш Елена Диас болон Болгар улсын сургагч багш Силвияа Митева нарын удирдлага дор 2025 оны 11-р сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сургалт семинарт 17 эмэгтэй дасгалжуулагч хамрагдаж буй онцлогтой.
МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган өнөөдөр Олон улсын гимнастикийн холбооны экспертүүд болон МГХ-ны ЕНБД Г. Ерөөлбат нарыг Олимпик хауст хүлээн авч уулзан, амжилт хүсэв.  
Мөн сургалт семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ч. Наранбаатар оролцож нийт дасгалжуулагчдад хандан "Сурсан мэдлэгээ бусдад хуваалцаж, тамирчдадаа ахиц дэвшил гаргах том боломж гарч байна" хэмээн онцоллоо.

Эх сурвалж | МҮОХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07