“Милано-Кортина 2026” өвлийн олимпын наадмын галт бамбар Олимпын наадмын өлгий нутаг Грекийн Олимпиа хотноо ёслол төгөлдөр бадамлан аслаа.
Бамбарын буухиаг “Парис 2024” Олимпын наадмын хүрэл медальт, Грекийн тамирчин Петрос Гкайдацис эхлүүлж, Италийн тамирчин, олимпын хошой аварга Стефания Белмондо хамтдаа гүйж, улмаар олимпын аварга, Армин Цөггелерт дамжуулан өглөө.
Энэхүү бамбарыг 12 сарын 4-ний өдөр “Милан Кортина 2026” Олимпын наадмыг Зохион байгуулагчдад гардуулан өгөх бөгөөд 12 сарын 5-ны өдөр Итали улсын Ром хотноос эхлэн улс орон даяар аялсаар 2026 оны 2 сарын 6-нд Нээлтийн ёслолын ажиллагаанд буухиалан хүрнэ.
Бамбарын буухиа Итали улсын 20 бүс нутгийн 110 муж нутгаар дайран өнгөрч, 63 хоногийн туршид 60 гаруй Дэлхийн өвд багтсан газруудаар зочилж, нийт 12,000км замыг туулах ажээ.
Өвлийн олимпын наадмын бамбарыг Норвеги улсад болсон “Осло 1952” олимпын наадамд зориулан анхлан асааж байжээ.
АДМИН








Спорт





