АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн их дуулга арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлагад нийт 15 тамирчин оролцож байгаа ба өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунболд шигшээ барилдаанд ОХУ-ын жүдоч ДАШТ-ийн хүрэл медальт Аюуб Блиевт вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс Л.Сосорбарам мөнгөн медаль хүртэж байв.
Спорт | 2025-11-28
Сэтгэгдэл бичих
АДМИН







Спорт








