Б.Батзолбоо М-Хөгжлийн лигийн “ТЛЖ Түшиг Багана” багт түрээсээр шилжив
“Сэлэнгэ Бодонс” багийнхан М-Хөгжлийн лигийн “ТЛЖ Түшиг Багана” багтай хэлцэл хийж, тоглогч Б.Батзолбоог түрээсийн гэрээгээр шилжүүлсэн талаар сошиал хуудсаараа мэдээллээ. Гэрээний нөхцөлөөр Б.Батзолбоо нь 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр улирал дууссаны дараа “Сэлэнгэ Бодонс” багтаа эргэн нэгдэх юм.
Б.Батзолбоо “Сэлэнгэ Бодонс” дээд лигийн багтай сүүлийн гурван жилийн хугацаанд амжилттай тоглож, багийн гол тоглогчдын нэг болсон. Тодруулбал, 2023–2024 онд хөгжлийн лигээс дээд лигт дэвшин, багийг Плэй-оффт шалгаруулахад хувь нэмрээ оруулж, 2024–2025 онд NBA-ийн супер од Демакус Казинстай хамтран багаа хүрэл медальд хүргэсэн. Мөн 2025–2026 оны улирлын эхний зургаан тоглолтод оролцож, гурван хожил авчрахдаа багийн ахлагчаар ажилласан юм.
Хэлцэл амжилттай болсноор “Сэлэнгэ Бодонс” баг Б.Батзолбоог М-Хөгжлийн лигт тоглох эрхийн бичгийг МСБХ-нд өнөөдөр албан ёсоор хүргүүлжээ. Багийнхан түүнд шинэ багийнх нь амжилтыг хүсэн ерөөсөн байна.
Б.АМАРТҮВШИН








Спорт





